С.Энхболд: Ургийн гажгийг эхийн хэвлийд байхад нь оношлох Удам зүйн лаборатори ашиглалтад орлоо С.Энхболд: Ургийн гажгийг эхийн хэвлийд байхад нь оношлох Удам зүйн лаборатори ашиглалтад орлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Ургийн гажгийг эхийн хэвлийд байхад нь оношлох Удам зүйн лаборатори ашиглалтад орлоо

2024 оны 6 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Энэ үеэр тэрээр "Монгол Улсын Засгийн газраас эх барих, хүүхдийн тусламж, үйлчилгээнд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2022 оны төсөвт хөрөнгө оруулалтуудыг үе шаттай шийдсэн. Үүний нэг болох “Перинатологийн клиник” юм. Тус клиник ашиглалтад орсноор жирэмсний эхэн үе болон ургийг эхийн хэвлийд байхад нь шинжилгээ хийх боломжтой болсон юм. 
Удам зүйн кабинет ашиглалтад орсноор жирэмсний эрт үеийн оношилгоо, хромсомын гажиг, ургийн эрт үеийн гажгийг өндөр хүчин чадалтай хэт авиан оношилгоогоор шинжлэх боломж бүрдэж байна. 
Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл байлгах үүднээс жирэмсний эрт үеийн оношилгоон дээр анхаарч ажиллаж байна. 
Монгол Улсад хийгдсэн судалгаагаар 4700 жирэмсэн ээжид шинжилгээ хийхэд 52 хромсомын гажиг илэрсэн. Тиймээс бид эрт үед нь оношилж чадвал хариу арга хэмжээг эрт авч чадах юм." хэмээлээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657334
0 эможи

keyboard_arrow_up