Нэгдүгээр эмнэлэг Тайвань улстай хамтран зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлнэ Нэгдүгээр эмнэлэг Тайвань улстай хамтран зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нэгдүгээр эмнэлэг Тайвань улстай хамтран зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлнэ

2024 оны 6 сарын 12

Arslan.mn

Тайвань улсаас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай Юү Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргалыг Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт /2024.06.11/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тайвань улсаас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай Юү УНТЭ-ийн 100 жилийн түүхт ой бол маш чухал ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг онцлоод түүхт ойн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Тодруулбал, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, тэр дундаа зүрх шилжүүлэн суулгах, зүрхний нээлттэй мэс заслын чиглэлээр шинэ санал, санаачилга гарган ажиллахаар тохиролцов.

УНТЭ Тайвань улстай 2018 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд тухайлбал, Тайваний Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлэгт уушги, харшил, зүрх судасны мэс засал, ходоод гэдэсний дурангийн эмчилгээний чиглэлээр эмч, сувилагч, техникч, инженер зэрэг 20 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг сургажээ.

Түүнчлэн Тайваньтай хамтран энэ оны дөрөвдүгээр сард “Зүрх, цээжний хөндийн эрхтний эмчилгээний олон улсын хамтын ажиллагааны шинэ гарц” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657484
0 эможи

keyboard_arrow_up