УГТЭ: АМЕРИКИЙН МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА УГТЭ: АМЕРИКИЙН МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ: АМЕРИКИЙН МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2024 оны 6 сарын 07

Arslan.mn

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг АНУ-ын “ВИРТУ” Сантай 2014 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус сангийн шугамаар АНУ-ын Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи нуруу нугасны мэс заслын зочин профессорийн баг ирж ажиллаж байна.

 Америкийн зочин профессорын баг дээрх хугацаанд зайлшгүй гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай эмчлүүлэгчид нарийвчилсан үзлэг оношилгоо хийж, эпилепсийн эмгэг голомт авах зэрэг тархи, нурууны мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын багтай хамтран хийж эхлүүлээд байна. Мөн хамтарсан ажлын байрны болон танхим хосолсон сургалтуудыг зохион байгуулж тус эмнэлгийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.

 Энэ удаагийн зочин профессорын багт Эпилепси судлаач, Эпилепсийн эмгэгийн үеийн сэтгэл зүйч эмч хамт ирсэн бөгөөд эпилепсийн эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийн хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657774
0 эможи

keyboard_arrow_up