УЛААНБУРХАН: Эмч нар цаашид хэрхэх талаар уулзалдлаа УЛААНБУРХАН: Эмч нар цаашид хэрхэх талаар уулзалдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЛААНБУРХАН: Эмч нар цаашид хэрхэх талаар уулзалдлаа

2024 оны 8 сарын 06

Arslan.mn

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт зориулсан “Улаанбурхан өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” уулзалт 2024 оны 8-р сарын 6-ны өдөр ЭМЯ-ны хурлын Б танхимд боллоо.

Уулзалтыг нээж МУ-ын Их хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Монгол Улс дах ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте нар үг хэлэв.

Цаг үеийн нөхцөл байдлыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, хавьтал илрүүлэлтэд анхаарах асуудлуудын талаар ЭМЯ-ны НЭМГ-ын УСХЗХ-ийн дарга Б.Туяа нар тус тус танилцуулсан.

Түүнчлэн уулзалтад оролцож буй эмч мэргэжилтнүүдэд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаандаа мөрдөх дараах мэдээллүүдийг ЭМС-ын А/342 тоот тушаалаар байгуулагдсан “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх Шуурхай удирдлагын баг”-ийн гишүүд өөр өөрийн хариуцсан чиглэлээр өгсөн байна. Үүнд:

  • Тандалтын багийн хийж хэрэгжүүлэх ажлуудыг ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Нямсүрэн
  • Дархлаажуулалтын бүртгэлжүүлэлтийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам
  • Эрсдэлийн харилцааны багаас хийж гүйцэтгэх ажлуудыг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан
  • Лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэх асуудлаар ХӨСҮТ-ийн НЛА-н дарга Б.Бумдэлгэр
  • Санхүү, нөөц, үйл ажиллагааг хангаж ажиллах талаар ЭМЯ-ны СЭЗГ-ын дарга Л.Лувсан
  • Өрхийн эрүүл мэндийн төвд халдварын сэжигтэй тохиолдол орж ирсэн үед авах арга хэмжээг ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Соёлмаа
  • Жирэмсэн эмэгтэйд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг
  • Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл Ерөнхий мэргэжилтэн Д. Мөнхцэцэг
  • Хүүхдэд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ЭХЭМҮТ-ийн чанарын албаны дарга А.Оюунчимэг
  • Улаанбурхан өвчний хөнгөн, дунд хэлбэрийн үед гэрээр эмчлэх зөвлөмжийг Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ЭНЭҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658072
0 эможи

Bitii shaa
2024-08-06 16:59
Buzriiin pizda nar mongonii toloo nudee uhaad ogohos butsku hulgaich hudalch hun hognuud uheesei pizda
keyboard_arrow_up