ЭМЯ: Тархи хөргөөх эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр нярайн эндэгдэл 40 хувиар буурна ЭМЯ: Тархи хөргөөх эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр нярайн эндэгдэл 40 хувиар буурна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Тархи хөргөөх эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр нярайн эндэгдэл 40 хувиар буурна

2024 оны 8 сарын 07

Arslan.mn

Монгол Улсад тэгээс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүний 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж байна.

Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар үндэсний хэмжээнд Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах баг бүрдлээ. Энэхүү баг нь дараах 5 үндэсний багийг ахалж ажиллана. Үүнд:

  1.  Нярайн тархи хөргөөх эмчилгээг нутагшуулах үндэсний баг
  2.  Нярайн уушгины даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээг нутагшуулах үндэсний баг
  3.  Нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах үндэсний баг
  4.  Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний баг
  5.  Дутуу төрөлтөөс сэргийлэх үндэсний баг

Дээрх цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр нярайн нийт эндэгдлийг 75 хүртэл хувиар бууруулах боломжтой төдийгүй эх, нярайн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг утгаар нь нутагшуулах боломж бүрдэх юм.

Үндэсний багууд хүний нөөцөө чадавхжуулах, эмчилгээ, оношилгооны удирдамж батлуулах, шаардлагатай шинэ технологи, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцүүдийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн хүний нөөцийг энэ наймдугаар сараас суралцуулахаар болсон төдийгүй зарим баг тусламж үйлчилгээгээ энэ оны арваннэгдүгээр сараас эхлэхээр төлөвлөж буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658090
0 эможи

keyboard_arrow_up