УНТЭ ясны өвчнийг мэсгүйгээр эмчлэх Хятадын уламжлалт эмнэлэгтэй хамтарч ажиллана УНТЭ ясны өвчнийг мэсгүйгээр эмчлэх Хятадын уламжлалт эмнэлэгтэй хамтарч ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ ясны өвчнийг мэсгүйгээр эмчлэх Хятадын уламжлалт эмнэлэгтэй хамтарч ажиллана

2024 оны 8 сарын 12

Arslan.mn

УНТЭ-ийн удирдлагууд БНХАУ-ын Лиао Нин мужийн Хайшэнг хотын Ортопедын эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нарыг өнөөдөр /2024.08.12/ хүлээн авч уулзлаа.

Тус эмнэлэг нь үе мөч, зөөлөн эдийн гэмтэл зэрэг ясны бүх төрлийн өвчнийг мэсгүйгээр эмчлэх хятадын уламжлалт анагаах ухааны арга технологиор эмчилдэгээрээ Хятад улсдаа нэр хүндтэй эмнэлэг юм.

Уулзалтад БНХАУ-ын Лиао Нин мужийн Хайшэнг хотын Ортопедын эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, профессор, БНХАУ-ын Хөдөлмөрийн баатар Ма Фа Юунь, тус эмнэлгийн зүүний эмч, профессор Жөнг Гуан Чуань, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа болон холбогдох албаны хүмүүс байлцав.

Уулзалтаар хоёр тал УНТЭ-тэй цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцож, туршлага хуваалцлаа.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658170
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up