Г.Анхболд: ВЭЙП тамхинд химийн хүнд хэлбэрийн хорт бодис ихээр агуулсан байдаг тул янжуур тамхинаас ч илүү хортой Г.Анхболд: ВЭЙП тамхинд химийн хүнд хэлбэрийн хорт бодис ихээр агуулсан байдаг тул янжуур тамхинаас ч илүү хортой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Г.Анхболд: ВЭЙП тамхинд химийн хүнд хэлбэрийн хорт бодис ихээр агуулсан байдаг тул янжуур тамхинаас ч илүү хортой

2024 оны 8 сарын 28

Arslan.mn

Цахилгаан тамхины талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн их эмч Г.Анхболд дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өсвөр насны хүүхдүүд гоё сайхан харагдах, илүү хэлбэр талаас нь вэйп ихээр зогсоо зайгүй татдаг болоод байгаа нь аюулын харанга дэгдэж байна. Одоо залуус бүгд вэйпийг амнаасаа салгахгүй татаж байна. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд янжуур тамхинаас гарах зорилгоор, дотор орчинд татаж болдог гэдэг утгаар нь вэйп тамхийг их татдаг болсон.

Гэтэл вэйп нь дотроо никотин агуулсан учраас адилхан донтолтыг өгч байгаа. Тиймээс ч хүүхэд соска зууж байгаа юм шиг тасралтгүй татдаг донтолтыг өгч байгааг ойлгох хэрэгтэй. Тамхинаас гарах нь битгий хэл улам хүнд металд хордож, донтож байгааг ойлгох хэрэгтэй. Хүнд металиуд агуулдаг учраас хүүхдүүдэд архаг хууч өвчтэй болгох гол суурь бий болно. Бид янжуур тамхи ч тэр, вэйп ч тэр эрүүл мэндэд ноцтой аюултай, хор юм аа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хавдар улам залуужаад байгаа нь энэ төрлийн хорт, муу зуршлаас үүдэлтэй гэдгийг эмч нар сануулж хэлсээр байгаа. Олон жил тамхи татаад ирэхээр уушгины бүтцэд хүртэл өөрчлөлт оруулдаг. Уушги, зүрхэнд архаг нөлөө үзүүлж байна.

Вэйп тамхи нь зогсох дохио өгөхгүй илүү их донтуулж, илүү их татах мэдрэмжийг өгч байгаа учраас бид бүгд анхаарах хэрэгтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658515
1 эможи

keyboard_arrow_up