Франц эмч нар хүүхдүүдэд зүрхний оношилгоо, эмчилгээ хийж байна Франц эмч нар хүүхдүүдэд зүрхний оношилгоо, эмчилгээ хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Франц эмч нар хүүхдүүдэд зүрхний оношилгоо, эмчилгээ хийж байна

2024 оны 8 сарын 28

Arslan.mn

Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа МОН007 төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр 2024 оны 08 сарын 25-наас 08 сарын 31-ний өдрүүдэд Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний зөвлөх мэс засалч Филлип Биллау профессор тэргүүтэй хүүхдийн зүрхний мэс заслын багийн 5 хүний баг бүрэлдэхүүн уригдан ирж, Монгол эмч нарын хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус баг бүрэлдэхүүн 08 сарын 25-ны өдөр мэс засал эмчилгээний заалт гаргах шаардлагатай зүрхний хүнд хавсарсан эмгэгтэй 4 насанд хүрэгч, бага насны 20 хүүхдэд хамтарсан үзлэг, зөвлөгөөн хийлээ. 

Зочин багийн хамтран ажиллах хугацаанд Монгол мэргэжилтнүүд хараахан бие даан хийх боломжгүй хүнд хэлбэрийн гажгууд болох баруун талын бөглөрөлтөт гажгууд, зүрхний төрөлхийн зүүн талын бөглөрөлтөт гажиг, уушгины вений бүтэн буруу оролт болон Шоннын гажиг зэрэг нийт 9 тохиолдолд мэс засал эмчилгээ хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658516
0 эможи

keyboard_arrow_up