ГССҮТ “Эрдэмтэй хүүхдүүд“ өдөрлөгөөр шинэ сурагчдад ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ бэлэглэжээ
“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран “Эрдэмтэй хүүхэд” өдөрлөгийг уламжлал болгон 9 дэх жилдээ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нар оролцсон бөгөөд энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй 80 сурагчид хичээлийн хэрэгсэл гардуулан өгч, авъяаслаг багачуудын урлагийн тоглолтыг хамтдаа сонирхсон юм.
Эрдмийн өргөөний шинэхэн эзэд болсон хүүхэд багачуудын сурах хүсэл эрмэлзлийг дэмжих замаар эмнэлгийн ажилтнууддаа дэмжлэгт орчин бий болгох зорилготой энэхүү өдөрлөгт нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласан ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, "Алтан булаг энержи" ХХК, “Улаанбаатар принт" ХХК, “Витсамо" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье гэв.