Нуруу нугасны төрөлхийн хүнд согогтой хүүхдүүдийг Хонгконгийн “Матилда” эмнэлэгт эмчлүүлнэ Нуруу нугасны төрөлхийн хүнд согогтой хүүхдүүдийг Хонгконгийн “Матилда” эмнэлэгт эмчлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нуруу нугасны төрөлхийн хүнд согогтой хүүхдүүдийг Хонгконгийн “Матилда” эмнэлэгт эмчлүүлнэ

2024 оны 8 сарын 29

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Хонгконгийн “Матилда” олон улсын эмнэлгийн захирал Linda Burgone нар энэ сарын 28-ны өдөр хүүхдийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд эрүү нүүр болон хүнд хэлбэрийн гэмтлийн шалтгаант бусад төрлийн согогтой хүүхдүүдийг “Матилда” олон улсын эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлэх, мөн энэ чиглэлээр төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг тус эмнэлэгт сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ, сургалт зохион байгуулахаар болжээ.

Түүнчлэн "Матилда" олон улсын эмч мэргэжилтнүүдийг ГССҮТ-д тодорхой хугацаанд урьж ажиллуулах, туршлага солилцох, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны талаар ярилцаж тохирсон байна.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658549
0 эможи

ГССҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up