УНТЭ: Солонгосын “AIN” эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо УНТЭ: Солонгосын “AIN” эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ: Солонгосын “AIN” эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо

2024 оны 9 сарын 03

Arslan.mn

УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал БНСУ-ын “Ain” эмнэлгийн удирдлагуудыг өнөөдөр /2024.09.03/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, гадаад харилцааны мэргэжилтэн А.Гэрэлтуяа, БНСУ-ын “Ain” эмнэлгийг төлөөлж тус эмнэлгийн Олон улсын эмнэлгийн ерөнхий менежер Кайсер Канг, “Ain” эмнэлгийн Монголын талыг хариуцсан координатор Ж.Ууганбаяр нар байлцав. 

Уулзалтаар хоёр тал төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа. 

Хоёр тал эмч мэргэжилтэн харилцан туршлага солилцох, сургалт судалгааны чиглэлээр болон сайн дурын үйл ажиллагаанд хамтран ажиллах юм.

БНСУ-ын “Ain” эмнэлгийн хувьд 2022 оноос эхлэн манай эмнэлэгтэй харилцаа холбоо тогтоож, олон удаагийн уулзалтуудыг хийж байсан бөгөөд энэ удаад албан ёсоор хамтран ажиллахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658648
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up