Нэгдүгээр эмнэлэг Ази болон БНСУ-ын зүрхний хэм алдалтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна Нэгдүгээр эмнэлэг Ази болон БНСУ-ын зүрхний хэм алдалтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нэгдүгээр эмнэлэг Ази болон БНСУ-ын зүрхний хэм алдалтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна

2024 оны 9 сарын 04

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн удирдлагууд Азийн зүрхний хэм алдалтын холбоо, БНСУ-ын Зүрхний хэм алдалтын нийгэмлэгийн төлөөлөгчдийг өнөөдөр /2024.09.04/ хүлээн авч уулзлаа.

УНТЭ БНСУ-ын Зүрхний хэм алдалтын нийгэмлэгтэй 2023 онд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулан хамтарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн уулзалтаар хоёр тал хамтын үйл ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулах, бэлтгэгдсэн эмч мэргэжилтнүүдийг давтан сургах, уг технологийг нутагшуулах төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Ташрамд дурдахад, ЭМС-ын 2024 оны А/367 тоот тушаалаар “Зүрхний хэм алдалтын үндэсний баг” байгуулагдсан бөгөөд тус багт УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч мэргэжилтнүүд багтаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658670
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up