ГССҮТ Өвөр Монголын АУИС-ийн харьяа эмнэлэгтэй хамтарч ажиллахаар боллоо ГССҮТ Өвөр Монголын АУИС-ийн харьяа эмнэлэгтэй хамтарч ажиллахаар боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ Өвөр Монголын АУИС-ийн харьяа эмнэлэгтэй хамтарч ажиллахаар боллоо

2024 оны 9 сарын 12

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Өвөр Монголын Анагаах ухааны их сургуулийн 2-р харьяа эмнэлгийн захирал QIU YI нар өнөөдөр гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ арга хэмжээнд ГССҮТ-ийн удирдлагын баг болон Өвөр Монголын АУИС-ийн 2-р харьяа эмнэлгийн удирдлагууд, резидент эмч нарын төлөөлөл бүхий баг бүрэлдэхүүн оролцсон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлуудаа ярилцаж, тус төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Санамж бичгийн дагуу эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан солилцож ажиллуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажилд оролцуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийж мэдлэг туршлагаа хуваалцах зэргээр хамтын ажиллагаа өрнүүлэхээр боллоо.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658857
0 эможи

keyboard_arrow_up