УНТЭ-ийн резидент эмч нар СПОРТООР өрсөлдлөө УНТЭ-ийн резидент эмч нар СПОРТООР өрсөлдлөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ-ийн резидент эмч нар СПОРТООР өрсөлдлөө

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

УНТЭ-ийн төгсөлтийн дараах сургалтад суралцагч нар /резидент/-ын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Спортын бага наадам” 2024 оны есдүгээр сарын 13, 15-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

“Спортын бага наадам” нь сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн үндсэн 4 төрлөөр явагдсан бөгөөд тэмцээний нийлбэр дүнгээр Тэргүүн байрт Чих хамар хоолой, Нүд судлалын хамтарсан баг шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн” болсон юм.

Харин дэд байрт Яаралтай тусламжийн тасаг, Мэдрэл судлалын тасгийн хамтарсан баг, гутгаар байрт Дүрс оношилгоо судлалын баг тус тус шалгарлаа.

Arslan.mn

Тэмцээний гол зорилго нь төгсөлтийн дараах сургалтад суралцагчдын эрүүл идэвхтэй амьдрал, бие бялдрын хөгжлийг дэмжих, суралцах идэвхийг нэмэгдүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Сургалтын албанаас зохион байгуулж буй тус тэмцээнд УНТЭ-ийн эмч, ажилтнууд болон удирдлагын баг, бусад хөгжөөн дэмжигчдийн хамт дэмжин оролцож, спортын шилдгүүдийг тодрууллаа.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658914
0 эможи

keyboard_arrow_up