Б.СЭМЖИДМАА: БГД-ийн 9-р хорооны иргэдэд төрийн бүх үйлчилгээг нэг дороос үзүүлэх “ЦОГЦОЛБОР БАРИЛГА“ ашиглалтад орлоо Б.СЭМЖИДМАА: БГД-ийн 9-р хорооны иргэдэд төрийн бүх үйлчилгээг нэг дороос үзүүлэх “ЦОГЦОЛБОР БАРИЛГА“ ашиглалтад орлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.СЭМЖИДМАА: БГД-ийн 9-р хорооны иргэдэд төрийн бүх үйлчилгээг нэг дороос үзүүлэх “ЦОГЦОЛБОР БАРИЛГА“ ашиглалтад орлоо

2024 оны 9 сарын 19

Arslan.mn

Өнөөдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Цогцолбор барилга” ашиглалтад орж, иргэд тав тухтай орчинд өрхийн эрүүл мэнд, цагдаа, төрийн анхан шатны үйлчилгээг авах боломжтой боллоо.

Цогцолборын нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар, 9 дүгээр хорооны Засаг дарга Т.Чимгээ болон бусад албаныхан, иргэд оролцлоо.

Үйл ажиллагааг нээж, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд анх энэ барилгын шавыг тавьж байлаа. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн цар тахал, зарим асуудлаас үүдэж барилгын ажил саатсан хэдий ч бид хамтдаа хичээсний үр дүнд өнөөдөр төрийн анхан шатны бүхий л үйлчилгээг иргэд хаяанаасаа, тав тухтай орчинд авах боломжтой боллоо. Өмнө нь тус хороо орон сууцны нэг давхарт үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлдэг байсан бол Цогцолбор барилгад өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, хороо үйл ажиллагаагаа явуулахаас гадна ахмадуудад чиглэсэн олон ажлууд хийгдэх юм. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах тусам цаг хугацаа хэмнэх, төрийн үйлчилгээ хүртээмжтэй болдог. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “20 минутын хот”-ын эхлэл энд тавигдаж байна гэж хэлж болохоор байна.  

Тус хороо нь дахин төлөвлөлтийн ажил ид өрнөж байгаа учраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3000 иргэн шинээр нэмэгдэж, 10,000 орчим иргэнтэй болсон. Тиймээс Цогцолбор барилгыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байсан.

Юуны түрүүнд барилгын ажлыг чанартайгаар хийж гүйцэтгэсэн “Эй ди констракшн” ХХК болон хорооны Засаг дарга, Дүүргийн Засаг дарга нартаа талархал илэрхийлье.” гэдгийг онцолж байлаа.

Arslan.mn

Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Т.Чимгээ:

Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Цогцолбор барилга” маань ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус барилгыг 16.5м x13.0м хэмжээтэй, зоорьтой 4 давхар байхаар төлөвлөж гүйцэтгэсэн бөгөөд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны үйлчилгээг иргэд нэг дороос авах боломжтой болсон. Өмнө нь бид орон сууцны нэг давхарт байрлаж ажилладаг байсан бол өнөөдөр тус барилга ашиглалтад орсноор ажилчид маань цэвэрхэн, тухтай орчинд ажиллаж, иргэдэд тусламж, үйлчилгээгээ үзүүлэх боломжтой боллоо. Үүнийгээ дагаад төрийн үйлчилгээ ч мөн сайжрах болно. Энэ ташрамд барилгын шав тавьсан өдрөөс хойш хамт зүтгэсэн БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа болон Дүүргийн Засаг дарга Б.Сумъяабаатар, хорооны Засаг дарга болон барилгын компанийхандаа талархал илэрхийлье.

Цогцолбор барилгад үйл ажиллагаагаа эрхэлж буй өрхийн эмнэлэг маань шинээр хүүхдийн шүдний кабинет, Эрчимт эмчилгээний кабинеттай болсон. Ингэснээр иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойроос авах боломжтой боллоо.

Arslan.mn

Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Д.Цэрэнбат:

Өнөөдөр бидний амьдралд маш сайхан өдөр тохиож байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх маш тохилог байртай болж байгаадаа баяртай байна. Тус хорооноос найман настай хүүхдээс эхлүүлээд наян настай буурлууд ч үйлчилгээ авах боломжтой юм байна. Энэ ажлыг идэвх санаачилга гаргаж хийсэн БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа болон бусад хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659002
0 эможи

keyboard_arrow_up