ХЭН ЮУ ХЭЛЭВ:  “Эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” эрдэм шинжилгээний хурал болж байна ХЭН ЮУ ХЭЛЭВ: “Эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” эрдэм шинжилгээний хурал болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХЭН ЮУ ХЭЛЭВ: “Эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” эрдэм шинжилгээний хурал болж байна

2024 оны 9 сарын 25

Arslan.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эрдэм судлал” Эрдэм шинжилгээний 35 дахь хурал өнөөдөр “Эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Энэ үеэр ХЭН, ЮУ ХЭЛСЭН талаар товч хүргэж байна. 

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн гүйцэтгэх захирал Ш.АЛТАНТУЯА:

ЭХЭМҮТ-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн хурлын онцлог нь илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж байна. Өмнө нь бид хурлаа эмнэлгийнхээ түвшинд л хийдэг байсан бол өнгөрсөн жилээс 21 аймаг, төрөх эмнэлгүүд бусад салбарынхантайгаа хамтран хийж эхэлсэн.

Энэ жил Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, ГССҮТ-өөс эмч, мэргэжилтнүүд оролцож, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тав хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн дийлэнх нь нярай тэр дундаа эрт үедээ эндэж байна. Эрт үеийн эндэгдлийн тэргүүлэх гуравхан шалтгаан байдаг. Үүнд эх хавсарсан өвчнөө эмчлэхгүйгээр жирэмсэн болох, төрөлхийн хөгжлийн гажиг, осол гэмтлээс болж амь насаа алдах тохиолдол их байна. Тиймээс эцэг эхчүүд болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд үүн дээр анхаарч, эрт жирэмсний хяналтанд орох, хүүхэддээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх хэрэгтэй.

ЭХЭМҮТ-өөс эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах чиглэлээр маш олон ажил, арга хэмжээ, сургалтыг зохион байгуулж байна.

Arslan.mn

ЭНЭҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид:

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв маань үүсэн байгуулагдаад дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Бид эх, эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд үндэсний хэмжээнд харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж байна. Мөн хүүхдийн тусламжийг төрөлжүүлж найман тасагтай. Бид тусламж, үйлчилгээгээ сайжруулах, төвлөрлийг сааруулах, ачааллыг хуваалцах зорилготой ажиллаж байна.

Өнөөдрийн хурлаар маш зөв зүйтэй асуудлыг хэлэлцэж байна. Бид бодлогын хэмжээнд ямар арга хэмжээг авах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудлыг судалгаагаар гаргаж, цаашид ямар арга хэмжээг авах, юун дээр анхаарах тал дээр ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ хурлаас бид эх, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж буй шалтгаан, хүчин зүйлсийг тодорхойлж үүн дээрээ бодлогын шийдвэрээ гаргадаг нь их онцлогтой.

Arslan.mn

Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний газрын дарга Г.Ганхүү: 

Монгол Улсын хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд эхийн эндэгдэл тогтмол буурч байгаа.

Монгол Улсад хийгдсэн судалгаагаар нярайг эндэгдэлд хүргэж буй голлох таван эмгэг байдаг. Үүнд ураг байхдаа бүтэлтэнд ороод тархи гэмтэх эмгэг, уушгины дутуу хөгжил, төрөлхийн хөгжлийн гажгууд, өвөрмөц халдварын шалтгаантай нас баралт, төрөх үеийн бүтэлт зэрэг ордог.

Нярайн эндэгдлийн тоо тогтмол буурч байгаа. Монгол Улсын хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд эхийн эндэгдэл тогтмол буурч байгаа.

Arslan.mn

Г.Отгонтамир: Энэ онд зам тээврийн ослын улмаас 51 ХҮҮХДИЙН амь нас хохирч, 865 хүүхэд гэмтсэн

Хүүхэд төрөхөөс эхлэн аюулгүй байдлыг хэрхэн хангах ёстой, тээврийн хэрэгсэл болон явганаар хэрхэн авч явах ёстой вэ гэдгийг эцэг, эхчүүдэд маш сайн ойлгуулчихвал маш олон хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Эрүүл мэндийн байгууллага маань цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагаагаа сайжруулвал хүүхдийн эндэх тохиолдлыг бууруулах боломжтой.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659114
0 эможи

keyboard_arrow_up