Хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн  эмийг хүүхдийн ХОРТ ХАВДРЫН эмчилгээнд хэрэглэх боломж бүрдлээ Хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн эмийг хүүхдийн ХОРТ ХАВДРЫН эмчилгээнд хэрэглэх боломж бүрдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн эмийг хүүхдийн ХОРТ ХАВДРЫН эмчилгээнд хэрэглэх боломж бүрдлээ

2024 оны 10 сарын 04

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг энэ сарын 1-4-ний өдрүүдэд манай улсад ажиллаж байна. Тусын багийн төлөөлөл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзаж, “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачилгын үйл явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,  НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д эхний 6 орны нэгээр Монгол Улс сонгогдож, хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн эмийг хүүхдэд зонхилон тохиолдож буй 6 төрлийн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.

Arslan.mn

Хамтарсан баг ЭМЯ, ЭХЭМҮТ болон ЗӨСҮТ-ийн эмийн агуулах, Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн бүрдүүлэлт, хилийн хорио цээрийн алба болон  агуулахын үйл ажилагаатай танилцжээ.

Мөн эмч мэргэжилтнүүдэд хүүхдийн хорт хавдрын эмийн эмчилгээ, хадгалалт, түгээлт, эм бэлтгэлийн талаар сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ өнгөрсөн 6 сарын хугацаанд эм хүлээн авах талаар хийсэн бэлтгэл ажлынхаа талаар үнэлгээ, зөвлөмж өгөх аж.  

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659277
0 эможи

keyboard_arrow_up