АШУҮИС чадварлаг эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын чанар технологийг нэвтрүүлэх чиглэлээр улсын болон хувийн эмнэлгүүдтэй хамтарна
2024 оны 10 сарын 04
Улсын төв эмнэлгүүд, үндэсний төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүд зэрэг нийт 23 эрүүл мэндийн байгууллагуудын захирал, удирдлагуудтай АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус гэрээнд чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах бүх түвшний сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, улсын хэмжээнд нэгдсэн хөтөлбөр стандарттай, сургалтын чанар технологийг шинэ түвшинд зохион байгуулахад хамтран ажиллахаар тусгалаа.
Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлэхэд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659289
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: