Нэгдүгээр эмнэлэг Тайваний эмнэлэгтэй хамтран уушгины артерийн оношилгоо эмчилгээг нэвтрүүлнэ Нэгдүгээр эмнэлэг Тайваний эмнэлэгтэй хамтран уушгины артерийн оношилгоо эмчилгээг нэвтрүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нэгдүгээр эмнэлэг Тайваний эмнэлэгтэй хамтран уушгины артерийн оношилгоо эмчилгээг нэвтрүүлнэ

2024 оны 10 сарын 04

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-ын Тайваний “Маккейн анагаах ухааны коллеж ба Маккейн нэрэмжит эмнэлэг”-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Энэ Титэм судасны эмгэгийн олон талт оношилгоо болон уушгины артерийн оношилгоо эмчилгээг нэвтрүүлэх ажлын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн чадавхжуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтарч ажиллахаар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Уулзалтад УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга П.Анхтуяа, Зүрхний төвийн дарга Л.Анхбаяр болон бусад холбогдох албаны төлөөлөгчид болох Тайвань улсаас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай Юу, Тайваний Маккейн Анагаах ухааны коллеж ба Маккейн нэрэмжит эмнэлгийг төлөөлж Анагаах ухааны коллежийн захирал, Анагаах ухааны доктор Ли Чао Шуань зочдын хамт оролцлоо.

Тус уулзалтын өдрүүдэд "Тайвань-Монголын хамтарсан симпозиум II - Титэм судасны эмгэгийн олон талт оношилгоо" сэдэвт Олон улсын сургалт зохион байгуулагдаж, УНТЭ-ийн Зүрхний төв, Дүрс оношилгооны төв, Уушги, харшил судлалын төвүүд хамтран оролцож байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659305
0 эможи

keyboard_arrow_up