АШУҮИС-ийн МЭС ЗАСЛЫН ТЭНХИМИЙН түүхт 80 жилийн ой боллоо АШУҮИС-ийн МЭС ЗАСЛЫН ТЭНХИМИЙН түүхт 80 жилийн ой боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС-ийн МЭС ЗАСЛЫН ТЭНХИМИЙН түүхт 80 жилийн ой боллоо

2024 оны 10 сарын 07

Arslan.mn

1944-1945 оны хичээлийн жилд Ерөнхий мэс заслын тэнхим анх байгуулагдаж, МУИС-ийн ректорийн 1944 оны 8-р сарын 1-ны өдрийн 33-р тушаалаар тэнхмийн эрхлэгчээр Зөвлөлтийн мэс засалч, БНМАУ-ын мэс заслын ерөнхий мэргэжилтэн АУ-ны доктор, профессор Н.Ф.Березкинийг томилон ажиллуулж, тэрээр ерөнхий мэс заслын хичээлийн анхны лекцийг уншиж, Төв больницын мэс заслын тасагт дадлагын хичээлийг заасан байна. Мөн 1938 онд Ленинградын АУДС-ийг төгссөн, мэс засалч эмэгтэй Вандан-Ишийн Ичинхорлоо ерөнхий мэс заслын дадлагын хичээлийг заасан нь үндэсний мэргэжилтнүүдээс анхны мэс заслын багш болсон байна.

1961 онд МАХН-ын Төв Хорооны тогтоолоор Монголын Улсын Их Сургуулийн хүн эмнэлгийн факультетийг Анагаах Ухааны Дээд Сургууль (АУДэС) болгон бие даасан сургууль болгох шийдвэр гаргаж, Эрүүлийг хамгаалах яаманд харьяалуулан, анхны ректороор Д.Балдандоржийг томилсон бөгөөд 1961-1962 оны хичээлийн жилд ерөнхий ба тодорхой мэс заслын тэнхимийг Т.Шагдарсүрэн удирдаж, багшаар дэд эрдэмтэн Ц.Ринчиндорж, Ё.Бодьхүү, М.Сүхбаатар болон бусад багш, лаборантууд ажиллаж байв. Мэс заслын арга барилын хичээл 1961-1962 онд тусдаа тэнхим болж, Ч. Батмөнх, Б.Гоош нар зааж эхэлсэн байна. 1964-1965 оны хичээлийн жилд ерөнхий мэс засал ба мэс заслын арга барилын тэнхимүүд нэгдэж, дэд эрдэмтэн П.Долгор их эрхлэгчээр томилогдсон. Энэ үед сургуулийн хэмжээнд анх удаа кино, диапозитивыг сургалтад ашиглаж эхэлжээ. 1967 онд мэс заслын нэгдсэн нэг тэнхим болгож эрхлэгчээр Академич Т.Шагдарсүрэн ажиллаж байсан бол удалгүй 2 тусдаа ерөнхий ба мэс заслын арга барилын тэнхим (Эрхлэгчээр нь дэд эрдэмтэн П.Долгор), судалгааны ба эмчилгээний мэс заслын тэнхим (Эрхлэгчээр нь Академич Т.Шагдарсүрэн) болгон хуваагдсан. 1980-аад оноос мэс заслын тэнхимүүдийг өргөжүүлж, судалгаа ба гэмтлийн мэс заслын тэнхимийг Академич Т.Шагдарсүрэн удирдаж байв. 1986 онд Мэс заслын I, II тэнхим болгон зохион байгуулсан. Энэ үед ерөнхий мэс засал, судалгааны болон эмчилгээний мэс засал зэрэг хичээлүүдийг тэнхимүүдэд ижил хуваарилан зааж эхэлсэн бөгөөд сургалт, судалгааны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор тус бүрт нь багшлах боловсон хүчнийг бүрдүүлж ажиллуулж байжээ.

Arslan.mn

Өдгөө Мэс заслын тэнхим түүхт 80 жилийн ой болж Баярын хурал хүндэтгэлийн арга хэмжээнд АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Боловсрол эрхэлсэн проректор, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар, Эмнэлзүй эрхлэсэн проректор, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва,

Академич, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, АШУҮИС-ийн АУС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Я.Энхтөр, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн захирал, АУ-ны доктор М.Адилсайхан, МУ-ын Ардын багш, Биологийн ухааны доктор, профессор А.Гүрбадам, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Хүний Гавьяат эмч Г.Нямхүү,

МУ-ын Төрийн шагналт, Хүний Гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн,

МУ-ын Ардын эмч, АУ-ны доктор, профессор Р.Сандуйжав болон мэс заслын тэнхимд ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн багш нар, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд уригдан ирж оролцлоо.

АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн түүхт 80 жилийн ойд зориулан зохион бүтээсэн түүхэн “Баримтат кино”, “Олон олон бурхадын өлгий” түүхийн номын нээлтийг хийн олны хүртээл болгохоос гадна Мэс заслын тэнхимийн 80 жилийн ойд зориулан гаргасан “Мэс засал” сэтгүүлийн тусгай дугаарыг танилцуулсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659345
0 эможи

АШУҮИС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up