Г.АНХБОЛД: Улаанбаатарт СТРЕССИЙН гаралтай СЭТГЭЦИЙН ЭМГЭГ маш өндөр хувьтай гарсан
Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд " Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2022 оны байдлаар найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна гэж гарсан. Дэлхий даяар нийт 970 сая хүн эмгэгтэй байна гэж гарсан байна. Монгол Улсын хувьд 2013-2019 онд хийгдсэн судалгаагаар сэтгэл түгших эмгэг 18.2 хувьтай, органик бус нойрны эмгэг 18.5 хувьтай, архаг ядаргаа 16.2 хувь, тайлбарлаж болохгүй биеийн зовиур 16.9 хувь гарсан.
Ялангуяа Улаанбаатарт сэтгэцийн гаралтай стрессийн эмгэг маш өндөр хувьтай гарсан байдаг.
Хүн дийлэнх цагаа ажлын байран дээрээ өнгөрөөдөг. Тиймээс ажлын байрны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нь маш чухал болоод байна." гэв.