ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте ХӨСҮТ-д ажиллалаа ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте ХӨСҮТ-д ажиллалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте ХӨСҮТ-д ажиллалаа

2024 оны 10 сарын 10

Arslan.mn

ЭМЯ "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вируст гепатитийн орчин үеийн шинэ эмийн эмчилгээг эхлэхэд 2023-2024 онд хөрөнгө оруулалт хийсэн ба шинэ эмийн эмчилгээ 2024 оны 8-р сараас эхлээд байна. Үүнтэй холбоотой ХӨСҮТ эмийг хүйтэн хэлхээний горимын дагуу хүлээн авах, хадгалах, тээвэрлэх зохицуулалт хийж, хэрэгжилтийг ханган жиллаж байна.

Дельта вирусийн эсрэг шинэ эмийн эмчилгээний явцын хяналт хийх, эмийн үр дүн, аюулгүй байдалд хяналт тавих хүрээнд хийгдэж ажлуудтай ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте танилцлаа.

Үүнтэй холбоотой Ерөнхий захирал Ж. Байгалмаа "Дельта вирусийн эмчилгээний үр дүн, шинэ эмийн аюулгүй байдлын хяналт"-ыг системтэй зөв хийхэд эмч мэргэжилтэнүүдийн чадавхижуулах шаардлагатай байгааг илэрхийлсэн ба ойрын хугацаанд тус төвийн мэргэжилтэнүүдийг Дельта вирусийн эсрэг шинэ эмийн эмчилгээний үр дүн, аюулгүй байдлыг хянах чиглэлээр гадаад сургалтанд хамруулахаар ярилцаж шийдвэрлэлээ.

Др Сокорро Эскаланте нянгийн тэсвэржилтийн хяналт, тандалтын сэдвээр зохион байгуулагдаж буй сургалтын оролцогчдод амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659470
0 эможи

keyboard_arrow_up