Цас орсон эхний өдөр халтирч унаж, гэмтсэн 86 хүн ГССҮТ-д яаралтай тусламж авчээ Цас орсон эхний өдөр халтирч унаж, гэмтсэн 86 хүн ГССҮТ-д яаралтай тусламж авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цас орсон эхний өдөр халтирч унаж, гэмтсэн 86 хүн ГССҮТ-д яаралтай тусламж авчээ

2024 оны 10 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд авто зам болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр энэ сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 86 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Тухайлбал эрэгтэй 37, эмэгтэй 49, 0-18 насны хүүхэд 13 ирсэн байна.

Халтирч унах гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм.

Хүнд хэлбэрийн гэмтлийн тохиолдолд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.

 Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөлө

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659689
0 эможи

keyboard_arrow_up