БАРИМТ: ЭХЭМҮТ-ийн бөөрөнд баригдаж буй “Эй Дий Трейд” ХХК-ийн барилгыг зөрчилтэй гэж цуцалсан ч ДАХИН барихаар улайрч эхэлжээ БАРИМТ: ЭХЭМҮТ-ийн бөөрөнд баригдаж буй “Эй Дий Трейд” ХХК-ийн барилгыг зөрчилтэй гэж цуцалсан ч ДАХИН барихаар улайрч эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БАРИМТ: ЭХЭМҮТ-ийн бөөрөнд баригдаж буй “Эй Дий Трейд” ХХК-ийн барилгыг зөрчилтэй гэж цуцалсан ч ДАХИН барихаар улайрч эхэлжээ

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв  /ЭХЭМҮТ/нь улсад хэмжээнд эх, эмэгтэйчүүд, хүүхдэд гурав дахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг  цорын ганц төрийн төв эмнэлэг гэж хэлж болно. Тус эмнэлгээр жилдээ 10,000 гаруй эх амаржиж, 37,000 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг аж. 

Амбулаториор гэхэд жилдээ 27,000 иргэн үйлчлүүлдэг бөгөөд амбулаторын шинэ барилга энэ ондоо багтан ашиглалтад орох юм. 

Эмнэлгээр үзүүлэхэд иргэдэд ганц том бэрхшээл гардаг нь автомашины зогсоол байдаг. Эмчид үзүүлэх цаг нь болж зогсоол олдохгүй байгаа иргээд эмчид үзүүлээд гарч ирэх хооронд зам дагуу тавьсан машинаа ачуулдаг талаар иргэд ч их шүүмжлэлтэй ханддаг. Тэдний адил ЭХЭМҮТ-өөр  үйлчлүүлэхэд иргэдэд тулгардаг ганц асуудал нь мөн автомашины зогсоол байдаг.  Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж буй иргэд ганцхан зогсоолоор үйлчлүүлж байна. Тус зогсоол нь орох нэг, гарах нэг гарцтай тул иргэд заримдаа зогсоол олдолгүй гарах нь олонтаа.  Тэр хавьдаа зогсоол ховор тул үйлчилгээ авах хоорондоо машинаа ачуулах тохиолдол олон байдгийг иргэд ярьж байна. 

Гэтэл өнөөдөр ЭХЭМҮТ-ийн шинэ амбулаторын бөөрөнд зогсоол биш, “Эй Дий Трейд” ХХК үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга баригдахаар зэхээд ажлаа эхлүүлжээ.

Хамгийн ноцтой нь, 2019 онд буюу С.Одонтуяа Баянгол дүүргийн Засаг дарга байх үедээ “Эй Дий Трейд” ХХК-д ЭХЭМҮТ-ийн бөөрөнд байрлах 0,08 га газарт ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДАД зориулсан 12 давхар орон сууц, 240 хүүхдийн суудалтай цэцэрлэг барих зөвшөөрлийг олгож байсан аж. 

Arslan.mnArslan.mn

Тус баримтыг судлаж үзэхэд,  ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн нэр ашиглаж, барилга барих загвар зураг гарган батлуулсан тус компаний барилгын ажлыг эсэргүүцэж, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт “Дэмжлэг хүсэх тухай” албан бичгийг явуулнаар НЗДТГ-аас шалгалт хийж, барилгажилтын норм ба дүрмийг зөрчсөн хэд хэдэн заалтыг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврын загвар зургийг 2024 оны 02 дугаар сард цуцалсан гэнэ. 

ЭХЭМҮТ-ийн хашаанд залгуулан хашаа татсан байв.

Гэтэл “Эй Дий Трейд” ХХК 0,08 га газартаа дахин “Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга барих” зөвшөөрөл авч, барилгын ажлыг эхлүүлжээ. 

Угтаа Монгол Улсад ганцхан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй ЭХЭМҮТ-ийн бөөрөнд үйл ажиллагааг нь доголдуулах хэмжээнд хүргэх энэ мэт барилгыг барих нь хэр зохистой вэ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар энэ намар ЭХЭМҮТ-д ажиллах үедээ шинэ амбулаторын барилгын урд машины зогсоол хийх газрыг шийдвэрлэх амлалтыг өгсөн аж. Гэтэл өнөөдөр “Эй Дий Трейд” ХХК-ийнхан нэг айлын газарт томоохон үйлдвэрлэл үйлчилгээ барихаар техникээ ажиллуулаад эхэлжээ. 

“Эй Дий Трейд” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Г.Сэргэлэн гэх хүний нэр дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн Засаг дарга нь газрын зөвшөөрлийг цуцлаад байхад түүнээс дээш эрх мэдлээр далайлган дахин барилга барихаар санаархаж байгаа энэ бүхний ард ямар хүн байгаа вэ... 

Бид энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно. 

Барилгын ажлыг эхлүүлэхээр өнгөрсөн амралтын өдөр цутгалтаа авчээ.

Амбулатори болон Яаралтай тусламж үзүүлэх хүмүүс энэ зогсоолоор л үйлчлүүлнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659777
0 эможи

keyboard_arrow_up