ДОХ, хоол тэжээлийн дутагдал, чихрийн шижин, архи, тамхины хэрэглээ нь “сүрьеэгээр“ өвчлүүлэх шалтгаан болж байна ДОХ, хоол тэжээлийн дутагдал, чихрийн шижин, архи, тамхины хэрэглээ нь “сүрьеэгээр“ өвчлүүлэх шалтгаан болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОХ, хоол тэжээлийн дутагдал, чихрийн шижин, архи, тамхины хэрэглээ нь “сүрьеэгээр“ өвчлүүлэх шалтгаан болж байна

2024 оны 10 сарын 30

Arslan.mn

Сүрьеэ нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд 2021 онд ойролцоогоор 1.6 сая хүн нас баржээ.

Монгол Улсад сүрьеэгийн салбар үүсэж хөгжсөн түүхэн 100 жилийн ойд зориулсан "СҮРЬЕЭ СУДЛАЛ-100 ЖИЛД" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хуралд ЭМЯ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж, Монголын анагаах ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, АШУҮИС, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлэг, сүрьеэгийн диспансер, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагын төлөөлөл нийт 140 гаруй төлөөлөгч оролцож байна.

Arslan.mn

Сүрьеэгийн чиглэлээр олон жилийн түүхэн хамтын ажиллагаатай төвүүдийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
  • Японы Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ хариуцсан ерөнхий зохицуулагч Норио Яамада, тус хүрээлэнгийн Микробактерийн лавлагаа болон судалгаа шинжилгээний албаны нян судлалын хэлтсийн дарга, Анагаах ухааны доктор Акико Такаки
  • ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Г.Д.Дугоравагийн нэрэмжит Сүрьеэгийн клиникийн диспансерын Ерөнхий эмч, ОХУ-ын гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Кожевников Валерий Вениаминович, мөн тус диспансерын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор Зарбуев Антон Найданович тэргүүтэй нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид
  • БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Жун Хён тэргүүтэй нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Arslan.mn

Эрдэм шинжилгээний хурал нь дараах дөрвөн чиглэлээр зохион байгуулагдаж байна. Үүнд:

  • Сүрьеэтэй тэмцсэн түүх, ирээдүйн бодлого, төлөвлөлт судалгаа, хөгжүүлэлтийн шинэлэг арга
  • Глобаль эрүүл мэндийн асуудлууд
  • Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд нэвтэрч буй шинэ технологи, шинэлэг арга хэмжээний үр нөлөө
  • Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон салбарын хамтын ажиллагаа, иргэний нийгэм, олон нийтийн оролцоо

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659873
1 эможи

keyboard_arrow_up