Т.Эрдэнэзул: Халуун бууруулах эмийг замбараагүй хэрэглэх тохиолдол их байна
2024 оны 11 сарын 15
Өнөөдөр ЭХЭМҮТ, ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Т.Эрдэнэзул "Эцэг, эхчүүд хүүхдэдээ халуун бууруулах эмийг замбараагүй хэрэглэх тохиолдол их байна. Халууны эм 4-6 цагийн давтамжтай өгөх ёстой байдаг ч 2 цаг болоод л өгөх эцэг эхчүүд байна. Тиймээс хүүхдэд өгөх эмний цагийг зөв зохицуулах хэрэгтэй. Дараагийн эм өгөх хүртэл хүүхдэд бүлээн жин тавих, усанд оруулах зэрэг аргыг хэрэглэж болно. Харин спиртээр арчих, суганд хавчуулахыг хориглодог." хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660162
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: