Н.Эрдэнэхүү : Папиллома вирусийн эсрэг вакцин умай, шодой, амны хавдраас сэргийлдэг
Эрүүл мэндийн яамнаас папиллома вирусийн эсрэг дархлаажуулалттай холбогдуулан мэдээлэл өгч байна.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү " Папиллома вирусийн эсрэг вакциныг товлолт вакцинд оруулсан. Дэлхийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдаргүй улс болсноо зарлаж байхад манай улс энэ хавдраар Азидаа тэргүүлж байна.
Хүний папиллома вирусийн эсрэг вакцин дан ганц умайн хүзүүний хорт хавдраас хамгаалдаггүй. Үүнээс гадна бэлгийн үү ургацаг, шодойн хавдар, амны хавдар зэргээс хамгаалдаг.
Монгол Улсад 4712 хүн умайн хүзүүн хорт хавдраар өвдсөн байна. Жилд 160 гаруй хүн энэ хавдраар нас барж байна. Жилд 400 гаруй хүн шинээр бүртгэгдэж байна.
Монгол Улсад жил бүр 300 гаруй эхийг хавдраар алддаг. Нийт 7000 хүнээ алджээ.
Гэтэл вакциныг эсэргүүцээд байгаа хүн вакцины талаар ямар мэдлэгтэйюм юм бэ, Ямар судалгаа хийсэн юм. Уучлаарай. Мунхаг хүний ярьсанд итгээд байж болохгүй. Вакцин нэг л механизмаар л явдаг.
2012 онд ЭМЯ, төр хүмүүст ялагдаад энэ вакциныг зогсоосон. Гэтэл энэ хугацаанд хэдэн мянган эмэгтэй умайн хүзүүн хорт хавдраар эсвэл умайн хүзүүний урьдал өвчлөлөөр өвдөхгүй байх боломжтой байсан. Тийм учраас иргэд шинжлэх ухааны үндэслэлттэй мэдээлэлд итгэхийг хүсэж байна" гэв.