Б.Гүен: Томуугаар өвдсөн хүүхдэд шингэн бүлээн зүйлийг ердийн үеийнхээс их хэмжээгээр уулгах шаардлагатай Б.Гүен: Томуугаар өвдсөн хүүхдэд шингэн бүлээн зүйлийг ердийн үеийнхээс их хэмжээгээр уулгах шаардлагатай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Гүен: Томуугаар өвдсөн хүүхдэд шингэн бүлээн зүйлийг ердийн үеийнхээс их хэмжээгээр уулгах шаардлагатай

2024 оны 11 сарын 25

Arslan.mn

Энэ удаагийн мэдээллээр томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийг гэрийн нөхцөлд хэрхэн зөв зохистой асран сувилах талаар зөвлөлөө. 

ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн Их эмч Б.Гүен “Гэрээр эмчлүүлэх боломжтой зовуурь бага хүүхдийг хэрхэн асарч сувилах зөвлөгөөг эцэг эх, асран хамгаалагчид өгөхийг зорилоо. Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-д нийт 66 хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. 

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд шингэн бүлээн зүйлийг ердийн үеийнхээс их хэмжээгээр уулгах, харин лаазалсан, үйлдвэрийн савласан бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийх, гэртээ агаар сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байх хэрэгтэйг зөвлөж байна. Мөн хайрсан хуурсан, амтлагчтай, өөх тостой хоол хүнснээс аль болох татгалзаж, хурдан шингэх, хөнгөн, халуун бүлээн шөлөөр хооллох нь зүйтэй. Үүний зэрэгцээ хүүхдэд тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэж, хамрыг тогтмол цэвэрлэж, эрт унтуулах нь чухал байна. Томуугийн улирал эхэлсэн учраас амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг уриалж байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660315
0 эможи

keyboard_arrow_up