Л.БЯМБАСҮРЭН: Эмнэлзүйн ховор тохиолдлын өвчний 80 хувь нь УДАМШЛЫН шалтгаантай байдаг Л.БЯМБАСҮРЭН: Эмнэлзүйн ховор тохиолдлын өвчний 80 хувь нь УДАМШЛЫН шалтгаантай байдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.БЯМБАСҮРЭН: Эмнэлзүйн ховор тохиолдлын өвчний 80 хувь нь УДАМШЛЫН шалтгаантай байдаг

2024 оны 11 сарын 29

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган“-ыг өнөөдөр болж байна. 

Монгол Улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой тус чуулганд улс, аймаг, дүүргийн нийт 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ "Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ өдөр эмч, мэргэжилтнүүд, багш нар эрдэм, мэдлэгээ хуваалцах, өвчнийг эрт оношлох, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах, эмнэл зүйн тусламж, үйлчилгээг богино хугацаанд үзүүлэх боломжтой байдаг. 

Эмнэлзүйн ховор тохиолдох эмгэгүүдийн 70 орчим хувь нь хүүхэд насанд оношлогддог бөгөөд 80 гаруй хувь нь  удамшлын шалтгаантай байдаг." хэмээлээ. 

Arslan.mn

Эмнэлзүйн ховор тохиолдол гэдэг нь эрүүл мэндийн салбарын заавал оношилж, эмчлэх шаардлагатай өвчнүүдийн нэг байдаг. ДЭМБ-аас 2023 онд гаргасан тодорхойлолтоор 100,000 хүн амд 65-аас доош тохиолдож байгаа, Европын холбооны улсад 100,000 хүн амд 50-аас доош, АНУ-д 100,000 хүн амд 60-аас доош тохиолдож байгаа буюу 0,05-0,65 хувьд нь илэрдэг өвчин эмгэгийг ховор тохиолдол хэмээн үзнэ гэж тодорхойлсон. Одоогийн байдлаар дэлхий нийтэд 300 сая орчим хүн амнэл зүйн ховор тохиолдлын эмгэгээр өвчилж, оношлогдсон байдаг аж.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулганд улсын бүх шатлалын эмнэлгүүдийн судлаач эмч нар 350 гаруй бүтээлээ ирүүлж, ном болгон гаргаж байсан аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660418
0 эможи

keyboard_arrow_up