Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байгууллагаар III эмнэлгийг шалгаруулжээ Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байгууллагаар III эмнэлгийг шалгаруулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байгууллагаар III эмнэлгийг шалгаруулжээ

2024 оны 12 сарын 01

Arslan.mn
Улсын гуравдугаар төв эмнэлгийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар шалгаруулжээ.

Тодруулбал, тус эмнэлгийн хамт олныг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих чиглэлээр эрүүл мэндийн салбарт бүтээлч санаачилгыг өрнүүлж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж буй гэж үзэн цом, өргөмжлөл гардуулсан байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь жил бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх, орчин нөхцөлөө сайжруулахаар олон ажлыг тусган хэрэгжүүлэн ажилладаг аж.

Сүүлийн 3 жилд энэхүү номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд 2022, 2024 онуудад шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарч буй юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660421
0 эможи

keyboard_arrow_up