ХӨСҮТ: “Бидний алхам- 2024“ Монголын эмнэлзүйн эм зүйчдийн эрдэм шинэжилгээний X хурал боллоо
2024 оны 12 сарын 04
Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс эмнэлзүйн эм зүйчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, тулгамдаж буй асуудлаа шинжлэх ухаанчаар шийдвэрлэх зорилгоор “Бидний алхам”- 2024 Монголын эмнэлзүйн эм зүйчдийн эрдэм шинэжилгээний X хурлыг “Нийтийн эрүүл мэндийг сайжруулахад эм зүйчийн оролцоо” сэдвээр ХӨСҮТ-ийн Эм зүйн алба , АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Монголын эмнэл зүйн эм зүйчдийн хөгжил нийгэмлэг хамтран 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Тус хуралд нийт 30 илтгэл хэлэлцүүлснээс аман илтгэлд
- I байранд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмнэлзүйн эм зүйч Н.Насанжаргал,
- II байранд Интермед эмнэлгийн эм зүйч Э.Билгүүн,
- III байранд Улсын гуравдугаар төв эмнэлгийн эм зүйч Т.Содон-Эрдэнэ нарын бүтээл, ханын илтгэлд Интермед эмнэлгийн эм зүйч М.Наранжаргал шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хурлыг танхим болон цахим хэлбэрээр явуулсан бөгөөд нийт 200 гаруй эм зүйч нар оролцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660498
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: