ХӨСҮТ: Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад томуугийн халдвар ӨНДӨР байна ХӨСҮТ: Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад томуугийн халдвар ӨНДӨР байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад томуугийн халдвар ӨНДӨР байна

2024 оны 12 сарын 13

Arslan.mn

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл "Дэлхийн бөмбөрцгийн хойд талын улс орнуудад өвлийн хүйтний улиралд H1N1 томуугийн вирус давамгайлан дэлгэрдэг. Монгол Улсын хувьд томуугийн вирусийн дэгдэлт алаг цоог, зарим газруудаар идэвхжилийн гуравдугаар түвшинд хүрээд байна.

Аймгуудын хувьд зургаан аймагт идэвхжилийн хоёрдугаар түвшин, 12 аймагт алаг цоог, гурван аймагт, тухайлбал, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар аймгийн хэмжээний буюу томуугийн вирус нэлээн өргөн хүрээнд дэгдээд байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660651
0 эможи

keyboard_arrow_up