ХӨСҮТ: “Монгол Улсын халдварт өвчний хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн ээлжит уулзалт боллоо
Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Бүгд Найрамдах Солонгос улсын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын халдварт өвчний хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ХӨСҮТ дээр БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагын Олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын албаны дарга И Жи А ба тус төвийн Олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын албаны ахлах Юү Сэн Мин нар 2024 оын 12 сарын 16 өдрөөс 18 өдрүүдэд ажиллалаа.
ХӨСҮТ зүгээс тус төвийн захирал Э.Анхбаяр болон холбогдох хүмүүс оролцлоо.
Энэхүү ажлын айлчлалын хүрээнд 2024 онд хийгдсэн ажлуудыг дүгнэн ярилцаж 2025 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг эцэслэсэн байна.
Тухайлбал 2025 оны 4 сард Халдварт өвчний дэгдэлтийн ширээний дасгал сургуулилтыг хамтран хийх, 6 сард Халдварт өвчний хяналтын тогтолцоог бэхжүүлэх олон улсын симпозиумыг хамтран хийх асуудлуудыг эцэслэлээ.
Мөн төслийг хэрэгжүүлэгч БНСУ-ын Ёнсэй их сургуулийн профессор, Халдвар судлаач эмч, Олон улсын хөгжлийн төвийн захирал , Төслийн удирдагч Ёом Жүн Соб, Ёнсэй их сургуулийн профессор, Оношилгоо шинжилгээний лабораторийн эрхлэгч, Төслийн ББТ хариуцсан профессор И Хёг Мин, Ёнсэй их сургуулийн профессор, Олон улсын хөгжлийн төвийн дэд захирал, Төслийн гүйцэтгэл хариуцсан профессор Юүнь Сан Чол, Ёнсэй их сургууль Олон улсын хөгжлийн төв , Төслийн гүйцэтгэл хариусан ахлах судлаач Ну Санг Йнь, Ёнсэй их сургууль Олон улсын хөгжлийн төв, Төслийн Солонгос дахь салбарын ажилтан судлаач Пак Да Э, Ёнсэй их сургууль Олон улсын хөгжлийн төв, Төслийн Монгол дахь салбарын менежер И Еэ Жү нар багын бүрэлдэхүүнд ирж ажиллалаа.