ЭМЯ: Ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрэхийг анхааруулж байна ЭМЯ: Ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрэхийг анхааруулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрэхийг анхааруулж байна

2024 оны 12 сарын 26

Arslan.mn

Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор 11 сараас эхлэн эмнэлгүүдийн ачааллыг зөв хуваарилах зохион байгуулалт хийж, нэмэлт ор дэлгэн ажиллаж эхэлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Томуугийн дэгдэлтийн үеэр таны хүүхдийг эмнэлэгт хүлээн авах дүүрэг хороодын харьяаллыг доорх мэдээлэлд дэлгэрэнгүй орууллаа. 

Тооцооллын дагуу ирэх 7 хоногт томуу томуу төст өвчний дэгдэлт “оргил үе”-дээ очих тул иргэд олон нийтэд:

  • Маскаа зүүх
  • Дархлаагаа дэмжих
  • Олон нийтийн арга хэмжээнд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байх
  • Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

Хүүхдийнхээ сахрын хэрэглээг хянаж чанартай, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэхийг ЗӨВЛӨЖ байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660870
0 эможи

keyboard_arrow_up