“Монгол Улсад зонхилон тохиолдож буй халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв 2022” номыг танилцуулах, хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо “Монгол Улсад зонхилон тохиолдож буй халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв 2022” номыг танилцуулах, хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол Улсад зонхилон тохиолдож буй халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв 2022” номыг танилцуулах, хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо

2024 оны 12 сарын 30

Arslan.mn
ХӨСҮТ, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС-ийн Мэдээлэл технологийн салбар зэрэгбайгууллагын эмч, мэргэжилтэн, эрдэмтэдийн төлөөлөлхамтран математик тооцооллыг ашиглаж хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт өвчний 2030 он хүртэлх төлөв байдал, хандлагыг гаргаж “Монгол Улсад зонхилон тохиолдож буй хүний халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв-2022” номыг хэвлүүлжээ. 

Энэхүү бүтээлийг танилцуулах, хүлээлгэн өгөх арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, тус бүтээлийг хянан тохиолдуулсан ЭМЯ-ны МХШҮДАГ-ын дарга С.Төгсдэлгэр, Ерөнхий редактороор ажилласанХӨСҮТ-ийн Ерөнхий захирал асан, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, “Монгол Улсад зонхилон тохиолдож буй халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв 2008-2020” анхны номын Ерөнхий редактор Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Наранбатнар болон ХӨСҮТ, ЭМХТ, ДЭМБ, Глобаль сан зэрэг холбогдох байгууллагуудын эмч, мэргэжилтний төлөөлөл оролцлоо.  

Arslan.mn

Монгол Улсад бүртгэгдэж байгаа хүний халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдлын анхны тооцооллыг 16 жилийн өмнө хийж 2008-2020 он хүртэлх халдварт өвчний  хандлагыг  гаргаж байсан бол 2022-2030 он хүртэлх өвчлөлийн тооцооллыг шинэчлэн гаргасан байна. 

Ерөнхий редакторуудын зүгээс тус бүтээл нь халдварт өвчний дэгдэлт, цартахлын аюул, бэрхшээлийг эрт сэрэмжлүүлэх, бэлэн байдлыг хангахад барих гарын авлага болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлж бүтээлийн дээжийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаярт гардуулж өглөө.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэлсэн үгэндээ томилогдоод удаагүй байгаа энэ цаг үед Монгол Улсад зонхилон бүртгэгддэг халдварт өвчний ойрын ирээдүйн 10 гаруй жилийн хэтийн төлөвийн тооцооллыг хүлээлгэн өгч байгаад талархаж байна. Халдварт өвчин дэлхийн олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж байгаа төдийгүй, сүүлийн жилүүдэд дэлхий дахиныг хамарсан цартахал ойр ойрхон гарч, улс орны нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж, хэвийн амьдралыг алдагдуулахад хүргэж байна. Иймээс халдварт өвчний мэргэжлийн төв байгууллагын хувьд үндэсний хэмжээнд  бэлэн байдлаа хангах, хариу арга хэмжээ авах чадавхаа бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно. Энэхүү номыг бүтээн туурвисан ажлын хэсгийн хамт олон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ДЭМБ-ын хамт олонд талархал илэрхийллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660929
1 эможи

keyboard_arrow_up