Ээжүүд төрөхдөө гаднаас худалдаж авдаг хэрэгслүүдийг эмнэлгээс өгдөг болно
2024 оны 12 сарын 31
Өнөөдөр /2024.12.31/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн хамт Амгалан амаржих газарт ажиллах үеэрээ дараах мэдээллийг өглөө.
ҮҮНД:
Төрөхөөр ирсэн ээжүүд памперс, ариун цэврийн хэрэглэл гэх мэт хэрэгслүүдийг гаднаас бэлтгэж ирдэгийг тухайн төрөх эмнэлгээс олгодог болно. Ингэснээр Эх нярайн төрөлтийн дараах эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлэх юм.
Төрөхийн санхүүжилтийн өртгийг 70-80хувь нэмэгдүүлж байна.
Мөн Амгалан амаржих газарт шинээр нэвтрүүлсэн тархи хөргөх аппаратанд А заалттай 3 нярай оржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660936
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: