“Менингоккийн халдвараар өвдсөн үед өндөр халуурч, толгой хүчтэй өвдөж, бөөлждөг“ “Менингоккийн халдвараар өвдсөн үед өндөр халуурч, толгой хүчтэй өвдөж, бөөлждөг“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Менингоккийн халдвараар өвдсөн үед өндөр халуурч, толгой хүчтэй өвдөж, бөөлждөг“

2025 оны 1 сарын 06

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчлөлийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Менингок өвчлөлийн талаар мэдээлэл өгсөн юм. 

-ХӨСҮТ ЭТҮ эрхэлсэн дэд захирал Б.Саруул:

– Менингок өвчлөл аравдугаар сараас эхлэн нэгдүгээр сар хүртэл улирлын чанартай бүртгэгддэг өвчин. Нас баралт өндөр, агаар дуслын замаар тархдаг, эмнэл зүйн гурван шинж тэмдгээр илэрдэг. Нэгдүгээрт, хамар залгиурын хөөмийн улайлтын хэлбэрээр илэрдэг энэ нь хөнгөн хэлбэртээ ордог. Үүнийг хамар, залгиурын арчдасын шинжилгээгээр илрүүлдэг. Нөгөө хоёр эмнэл зүйн шинж нь тууралттай болон тууралтгүй хэлбэрээр илэрдэг. Тууралтгүй хэлбэрийг нь менингит гэж нэрлэдэг.

Маш өндөр халуурч, гавал тархины үрэвслээр илэрч маш хүчтэй толгой өвддөг, огьж бөөлждөг. Эмнэл зүйн нарийн шинжээр илрүүлдэг.

Өрхийн эмч нар энэ чиглэлээр нэмэлт мэдээлэл авч, сургалтад байнга хамрагдаж байх ёстой. Тууралтад хэлбэр нь менингокцин гэдэг. Энэ нь бага насны хүүхдэд илүү илэрдэг. Маш хурдан хүндэрдэг. Монголд менингокийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа. Дээр хэлсэн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн төвд хандах шаардлагатай. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөх нь зүйтэй ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660999
0 эможи

keyboard_arrow_up