Баянхонгорын нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторид ₮1 тэрбумын тоног төхөөрөмжийг олгоно Баянхонгорын нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторид ₮1 тэрбумын тоног төхөөрөмжийг олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 10, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянхонгорын нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторид ₮1 тэрбумын тоног төхөөрөмжийг олгоно

2025 оны 1 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр төлөвлөгөөний дагуу Баянхонгор аймагт ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн ДЭМБ-ийн Монгол дах суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте Баянхонгор аймагт хүрэлцэн ирж тус аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.  

Энэ жил Баянхонгор аймаг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, нийт төсвийнхөө 60-70 хувийг Эрүүл мэндийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн төдийгүй, Наркологийн эмнэлгийг ашиглалтад оруулах, Нэгдсэн эмнэлгийн Амбулторийг гүйцэт тохижуулах, хүн амын тэргүүлэх өвчлөлөө бууруулах, зэрэг төлөвлөгөөг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулав. 

ДЭМБ, Эрүүл мэндийн яамтай хамтран Баянхонгор аймагт, НЭМ-ийн лабораторийн тоног төхөөрөмж болон 10 аймгийн яаралтай тусламжийн төвийг сайжруулах, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторийн тоног төхөөрөмжийн асуудалд дэмжлэг үзүүлэх, сүрьеэгийн M2 төслийн хүрээнд шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Харин Эрүүл мэндийн яамнаас Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ амбулторийг тохижуулахад 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ.

Мөн “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд “Үндэсний баг” ажиллах, гадаад дотоодын сургалтанд эмч мэргэжилтнүүдийг хамруулах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлогын ажлуудыг Баянхонгор аймагт хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлон дурдав. Маргааш Өвөрхангай аймагт ажиллана.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661087
0 эможи

keyboard_arrow_up