А.Бурмаа:  Томуугийн өвчлөл буурсан ч хүндрэл ихтэй байгаа тул тайвширч болохгүй А.Бурмаа: Томуугийн өвчлөл буурсан ч хүндрэл ихтэй байгаа тул тайвширч болохгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 10, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.Бурмаа: Томуугийн өвчлөл буурсан ч хүндрэл ихтэй байгаа тул тайвширч болохгүй

2025 оны 1 сарын 10

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ээлжит мэдээллээ өнөөдөр /2025.01.10/ хийлээ.

Эмч мэргэжилтнүүдийн зүгээс "Одоо бидний ашиглаж байгаа вакцин томуугийн H1N1 вирусийн эсрэг хамгаалах нөлөөтэй байгаа нь тодорхойлогдож байна" гэдгийг онцолсон юм.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Бурмаа" Улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт томуу, томуу төст  өвчин дэгдэлтийн түвшинд байна. 53 дугаар долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторийн 192 мянган үзлэг хийгдсэнээс 11.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон. Өвчлөл өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 8800 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 29.3 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгааны шалтгаантай байна.

Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Өвчлөлийн түвшнийг насны ангиллаар авч үзвэл томуу, төст өвчнөөр өвчлөгсдийн 70 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж буй. Тэр дундаа 46 орчим хувийг тав хүртэлх насныхан байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд өвчлөл буурсантай холбоотойгоор орны ачаалал буурсан.

Томуугийн өвчлөл буурч байгаа ч гэсэн сэтгэл тайвширч болохгүй. Өвчлөлийн хувьд хүндрэл ихтэй байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661100
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up