Э.Доржбурам: Яаралтай тусламжаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь ханиалгаж, халуурсан, гүйлгэж, бөөлжсөн шинж тэмдэгтэй байна Э.Доржбурам: Яаралтай тусламжаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь ханиалгаж, халуурсан, гүйлгэж, бөөлжсөн шинж тэмдэгтэй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 10, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.Доржбурам: Яаралтай тусламжаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь ханиалгаж, халуурсан, гүйлгэж, бөөлжсөн шинж тэмдэгтэй байна

2025 оны 1 сарын 10

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ээлжит мэдээллээ өнөөдөр /2025.01.10/ хийлээ.

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Э.Доржбурам " Томуугийн өвчлөлөөс шалтгаалан арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт ачаалал дээд цэгтээ хүрсэн.

ЭХЭМҮТ хүүхдийн 330 ортой. Үүн дээр сайдын тушаалаар нэмэлт ор дэлгээд нийт 400 орон дээр 600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан.

Өнөөдрийн байдлаар 400 орон дээр 375 хүүхэд эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар орны ачаалал 30 хувиар буурсан. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 70 хувь нь уушгины хатгалгаатай, 10 орчим хувь нь суулгалттай байна.

Арванхоёрдугаар сарын сүүлээр яаралтай тусламжийн тасгаар хоногт 350-400 хүүхэд үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 150-200 хүүхэд үйлчлүүлж байна. 

Яаралтай тусламжаар 24:00 цагаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь ханиалгаж, халуурсан, гүйлгэж, бөөлжсөн шинж тэмдэгтэй ирж байна.

Насны хувьд авч үзвэл 1-ээс доош насны буюу сартай хүүхдүүд 40 хувь, 2-5 насны буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд 30 хувь, 6-аас дээш насны хүүхдүүд 30 хувийг тус, тус эзэлж буй.

Иймд амны хаалт зүүж, эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661101
0 эможи

ЭХЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up