Г.Батцэнгэл:  Ээж, аав хоёрын аль нэг нь тамхи татдаг тохиолдолд ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ илүү хүндэрч байна Г.Батцэнгэл: Ээж, аав хоёрын аль нэг нь тамхи татдаг тохиолдолд ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ илүү хүндэрч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Г.Батцэнгэл: Ээж, аав хоёрын аль нэг нь тамхи татдаг тохиолдолд ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ илүү хүндэрч байна

2025 оны 1 сарын 13

Arslan.mn

Эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.01.13/ ээлжит мэдээлэл хийлээ.

ЭХЭМҮТ-ийн Нярайн эмгэг судлалын тасгийн их эмч Г.БАТЦЭНГЭЛ "Өнөөдрийн байдлаар манай харьяа тасагт 76 хүүхэд эмчлүүлж байна. Үүнээс амсьсалын замын өвчлөлийн шалтгаантай хэвтэн эмчлүүлж байгаа 22 нярай байна. Эдгээр эрсдэлт бүлгийн нярай хүүхдүүдийн 35 хувь нь дутуу жинтэй байгаа юм. Шинж тэмдгийн хувьд насанд хүрсэн хүмүүстэй адил ханиалгаж, найтайлгах гэх мэт өвөрмөц шинж тэмдгээр илэрдэггүй. Ерөнхий шинж тэмдгээр илэрдэг.

Түүнчлэн нярай хүүхдүүд амьсгалын замын өвчлөлд өртөж байгаа шалгааныг авч үзвэл, дан хөхөөр биш холимог хоололдог мөн дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой байна. Өвчлөлийг хүндрүүлж байгаа шалгааныг авч үзвэл нярай үедээ нийлмэл бүтэцтэй эм, бэлдмэл хэрэглэж байгаагаас цаашлаад гүнзгий хордлого үүсэх эрсдэлтэй.

Ээж, аав хоёрын аль нэг нь тамхи татдаг тохиолдолд хүүхдийн өвчлөл илүү хүндэрч байна. Тодруулбал, зайнаас шуугьж амьсгалах эсвэл харшлын суурин дээр өвчлөл үүсэх магадлал илүү өндөр байдаг. 

Иймд эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт байгаа цэнхэр тэмдэглэгээтэй хэсгүүдэд бичсэн мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661135
0 эможи

keyboard_arrow_up