Т.Болормаа: Одоогоор томуугийн дэгдэлт буурсан ч хичээл эхлэхээр нэмэгдэх эрсдэлтэй Т.Болормаа: Одоогоор томуугийн дэгдэлт буурсан ч хичээл эхлэхээр нэмэгдэх эрсдэлтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Т.Болормаа: Одоогоор томуугийн дэгдэлт буурсан ч хичээл эхлэхээр нэмэгдэх эрсдэлтэй

2025 оны 1 сарын 15

Arslan.mn

“Томуу томуу төст” өвчний дэгдэлтийн үеэр  ЭХЭМҮТ- нэмэлт ор дэлгэж, хоёр тасаг ажиллаж байна. Одоогийн байдлаар  нийтдээ 112 ор дэлгэж, бэлэн байдлаа хангажээ. Энэ сарын 14-ний  байдлаар нийт 2607 хүүхдийн ор бэлэн байгаагаас 1408 хүүхэд эмчлүүлж, 1199 ор сул байгаа аж.

ЭХЭМҮТ-ийн  эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа  мэдээлэл өглөө. Тэрбээр “Оны өмнө өвчлөл нэмэгдсэн.  Хичээл сургууль амарсан болохоор өвчлөл буурсан байгаа.  Сүүлийн гурван долоон хоногийн байдлаар яаралтай тусламжийн төвд хандах хүүхдийн тоо буурсан. Энэ нь сургууль амарсантай холбоотой байх.

Гэхдээ ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан томуугийн дэгдэлт буурсан ч, хичээл эхлэхээр нэмэгдэх хандлагатай тул хүүхдэдээ тогтмол маск зүүлгэх, амралтын хугацаанд сайтар дархлааг нь дэмжих, унтуулж амраах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэхийг зөвлөж байна”гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661190
0 эможи

keyboard_arrow_up