Д.Очирбат: Хүний эрүүл мэндийг хордуулж байгаа хүчин зүйлс болох утаа, цацраг бодис зэргийг тогтоодог нарийн мэргэжлийн лаборатори дутагдалтай Д.Очирбат: Хүний эрүүл мэндийг хордуулж байгаа хүчин зүйлс болох утаа, цацраг бодис зэргийг тогтоодог нарийн мэргэжлийн лаборатори дутагдалтай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Очирбат: Хүний эрүүл мэндийг хордуулж байгаа хүчин зүйлс болох утаа, цацраг бодис зэргийг тогтоодог нарийн мэргэжлийн лаборатори дутагдалтай

2025 оны 1 сарын 15

Arslan.mn

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд "Агаарын бохирдол: Хүн амын эрүүл мэнд /Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх/" сэдэвт хэлэлцүүлэг болж байна. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ерөнхий мэдээллийг тоон баримттай та бүхэнд хүргэе. хүний эрүүл мэндэд орчны эрүүл мэнд нөлөөтэй. Энэ ойлголтод уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бохирдол, янз бүрийн хаягдал зэрэг хамаарч байна. 

Задалж үзвэл, агаарын бохирдлын тухайд:

  • Уушгины хатгалгаа 18.03 хувь,
  • Уушгины архаг бөглөрөлт өвчин 13.29 хувь,
  • Тархины судасны өвчин 30.98 хувь,
  • Зүрхний ишемит өвчин 31.45 хувь

Хот суурин газрын гэр хорооллын 80 хувь нь стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлонтой бөгөөд энэ нь гэдэсний халдварт өвчний тархалтад нөлөөлж байна.

Хүний эрүүл мэндийг хордуулж байгаа хүчин зүйлс болох утаа, цацраг бодис зэргийг тогтоодог нарийн мэргэжлийн лаборатори дутагдалтай байна. Эд эс, молекул, гений түвшинд судалдаг лаборатори манай улсад зайлшгүй хэрэгтэй байна. Энэ асуудлыг нэн яаралтай шийдэх, хөрөнгө мөнгийг нь шийдэх шаардлагатай байна.

Агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирсон гэх иргэдийн тоон мэдээллийг гаргахад хүндрэлтэй, зөрүүтэй байдаг. ЭМЯ-нд эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоог гаргадаг. 

Өнгөрсөн жилүүдэд 52 иргэн угаартаж нас барсан. 2000 гаруй иргэн угаартаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэж гэх мэдээлэл байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661200
1 эможи

keyboard_arrow_up