Э.Анхбаяр: Өнгөрсөн шөнө 4 сорьц баталгаажиж, улаанбурхан өвчний нийт тохиолдол 18 боллоо Э.Анхбаяр: Өнгөрсөн шөнө 4 сорьц баталгаажиж, улаанбурхан өвчний нийт тохиолдол 18 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -3°C 3449.0₮
03 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Э.Анхбаяр: Өнгөрсөн шөнө 4 сорьц баталгаажиж, улаанбурхан өвчний нийт тохиолдол 18 боллоо

2025 оны 3 сарын 14

Arslan.mn

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр "Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө 1 тохиолдол нэмэгдлээ. Мөн хөдөө орон нутгаас 12 хүүхдээс сорьц авч илгээсэн. Үүнээс 3 тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. 

Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна." гэв.

24-р сургууль болон Эхлэл сургуулиуд дээр ирсэн сэжигтэй тохиолдлууд лабораториор баталгаажсан байна. Иймд эцэг эхчүүд болон асран хамгаалагчид ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргаж байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй байна гэдгийг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662185
1 эможи

keyboard_arrow_up