Нэг хоногт улаанбурхан өвчний 24 тохиолдол БАТЛАГДЛАА Нэг хоногт улаанбурхан өвчний 24 тохиолдол БАТЛАГДЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нэг хоногт улаанбурхан өвчний 24 тохиолдол БАТЛАГДЛАА

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

Улаанбурханы батлагдсан тохиолдол 51 болсон байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 24 тохиолдлын хариу лабораториор батлагдаж, сэжигтэй 11 тохиолдлын хариу хүлээгдэж байна гэж ХӨСҮТ-өөс анхарууллаа.

Тодруулбал,сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна.

Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон Хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2-р өрөөнд, орон нутгийн эрүүл мэндийн төвд үзлэг, вакцинд хамрагдана уу.

Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662197
1 эможи

БолдОчир Түмэнжаргал
2025-03-17 19:42
Huuhdee tseterleg surguulid ùguh hetstsiu bnaa aidas ihteii te
ЭНХТУЯА БОРЖИГОН
2025-03-17 14:17
Demjij bn
aaa
2025-03-17 13:58
Vaktsin hiilgej bsn huuhduuduu? hiilguulj baigaagui huuhduud tusaj bnuu? medeelel ogooch
БУЯНХИШИГ
2025-03-17 13:00
Эрүүл мэнд чухал
БУЯНХИШИГ
2025-03-17 13:00
Үр хүүхдээ эрүүл байлгах үүднээс дэмжиж байна
Irgen
2025-03-17 11:29
Shiljuul zaawl huny ami nas yrigdj zndo hun uhsny dra blghgod bdimu
keyboard_arrow_up