УЛААНБУРХАН: Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай УЛААНБУРХАН: Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УЛААНБУРХАН: Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

Улаанбурхан өвчний тархалт маш хурдан бөгөөд хүүхэд өвдсөн тохиолдолд худан хүндрэх аюултай байдаг. Тиймээс энэхүү халдвараас сэргийлэх нь зүйтэй. Ялангуяа есөн сар хүрээгүй хүүхдүүдэд илүү анхаарахыг ХӨСҮТ-ээс зөвлөж байна. 

Мөн есөн сартайдаа товлолт вакцинд хамрагдсан хүүхдүүд 14-21 хоногийн дараа вакцины дархлаа тогтож эхэлдэг. Тиймээс эдгээр насны хүүхдүүдэд эцэг эхчүүд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй юм. Эхний дархлаажилт тогтсон бол хоёр дахь вакцинаа хийлгэж байж бүрэн дархлаажилт тогтдог. Иймд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй хүүхдүүддээ эцэг эхчүүд онцгой анхаарал хандуулж олон нийтийн газраар явахгүй байх нь чухал юм.

Улаанбурхан өвчинд нууц хугацаа гэж байдаг. Нууц хугацаа нь тухайн халдварыг хүүхэд өөртөө аваад 7-14 хоногийн дараа шинж тэмдэг илэрч эхэлнэ.

Эхний шинж тэмдгийн хувьд нүдний үрэвслийн шинж илэрдэг. Нүднээс нулимс гарах, нүдний салст улайх, зовхи хавагнах, бүлцийх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Мөн нусгайрах, хуурай ханиалгах гэсэн эдгээр гурван шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрч үүн дээр нэмээд өндөр халуурч, тууралт гарсан тохиолдолд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол гэж үзэн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Улаанбурхан өвчин нь тууралт, халууралт гэсэн түгээмэл шинж тэмдгээр илэрдэг юм. Үүнээс гадна томуу, томуу төст өвчний шинж тэмдэг давхар илэрдэг.

Өвчний шинж тэмдгийн хувьд нүдний салстын үрэвсэл, нусгайрах, хамар битүүрэх, хуурай ханиалгах гэх мэт. Үүн дээр нэмээд тууралт гарах, халуурах гэсэн үндсэн шинж тэмдгүүдтэй агаар туслын замаар халдварладаг өвчин юм. 

Иргэдийн хувьд эмчилгээ гэхээсээ илүү хүүхдийнхээ халдвар хамгаалал болон биеийн дархлаажуулалтыг дэмжих хэрэгтэй. Биеийн дархлаажуулалт бол эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнсэнд анхаарах, эрт унтуулж амраах, дэлгэц бага үзүүлэх, агаар салхинд гаргах, дасгал хөдөлгөөнтэй байлгах, цусны эргэлтийг сайн байлгах зэрэг нь чухал юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662213
0 эможи

keyboard_arrow_up