Цэргийн төв эмнэлэгт амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ Цэргийн төв эмнэлэгт амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цэргийн төв эмнэлэгт амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ

2025 оны 3 сарын 18

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон “Цэргийн төв эмнэлэг”-ийн бөөр шилжүүлэн суулгах багтай хамтран амьд донороос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн долоо хоногт амжилттай хийжээ.

Энэхүү хагалгаа нь Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгасан 395 дахь хагалгаа юм байна. 

Тодруулбал, Төрийн соёрхолт бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмч Д.Баян-Өндөрөөр ахлуулсан баг Цэргийн төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багтай хамтран амьд донороос бөөр шилжүүлэн суулгалаа.

Уг хагалгааг анх удаагаа хийх бэлтгэл ажлыг Цэргийн төв эмнэлгийн удирдлагууд, эмч, эмнэлгийн ажилтнууд маш сайн хангаж, идэвх санаачилгатай ажилласныг Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг онцолж байлаа. 

Хагалгааны дараа эмчлүүлэгчийн биеийн байдал тогтуун сайн байгаа аж.

Цэргийн төв эмнэлэг бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шинээр нэвтрүүлэх хүрээнд 7 чиглэлээр 25 эмч, мэргэжилтнийг УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах төвд сургажээ. 

Дашрамд сонирхуулахад тус эмнэлэг 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр бөөр шилжүүлэн суулгах батламжаа гардан авчээ. Ийнхүү Цэргийн төв эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг өөрийн эмнлэгтээ нутагшуулснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулахад томоохон хувь нэмрээ оруулах юм. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662250
1 эможи

keyboard_arrow_up