Б.Бат-Ирээдүй: Донороос авсан эгийг 6 цагийн дотор шилжүүлэн суулгах ёстой байдаг
УНТЭ-ийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энээ үеэр УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй "2018 оны нэгдүгээр сард баталсан Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүний эд, эс, эрхтэн гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эс болон эдийн нийлмэл бүрдлийг хэлнэ гэж заасан байдаг. ЭМ-ийн сайдын 2023 оны А198 дугаар тушаалын дагуу донорын баг үйл ажиллагаа явуулдаг.
Тархины үхэлтэй донор гарсан эмнэлэгт очиж үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэхдээ тодорхой дэс дараатай ажилладаг. Эхлээд авах эрхтнүүдийг бүрэн чөлөөлж, суллана. Элгийг цөсний хүүдийний хамт, цөсийг шээлгүүрийн хамт, шөрмөсийг ясны эдийн хамт авдаг.
Бид тухайн эрхтнийг авчихаад маш богино хугацаанд хүнд суулгадаг. Тухайлбал, элгийг зургаан цагийн дотор шилжүүлэн суулгах ёстой байдаг." гэв.








