БАЯН-ӨЛГИЙ аймаг улаанбурхан өвчний дархлаажуулалтаар сүүл мушгиж байна
ХӨСҮТ-ийн тандалт, лаборатори, дархлаажуулалт, эмнэлзүйн мэргэжлийн баг гуравдугаар сарын 18,19-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч, вакцинаторуудад улаанбурханаас эрт сэрэмжлүүлэх, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, хамшинжийн тандалтыг сайжруулах, хариу арга хэмжээ авахад зөвлөмж өгөх, мэргэжил арга зүйгээр хангах сургалт зохион байгууллаа.
Нөхөн вакцинжуулалт хангалтгүй байгаатай холбоотой вакцинжуулалтыг идэвхжүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулах, эмч нарыг эмнэлзүйн оношилгоонд чадавхжуулах, тандалт судалгааг идэвхжүүлэх, алслагдмал сум багуудад түргэн шуурхай хүрч ажиллах, вакцины цэгийг өдөр бүр ажиллуулах зэрэг зөвөлгөө зөвлөм өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.








