ИРГЭН: Хиймэл гавлын ясаа насаараа эмчийн малгай доороо нуугаад амьдарчихна, асуудалгүй гэж шийдсэн хүү өнөөдөр 60 гарсан насандаа эцэст нь шоронд...
Иргэн Р.О өөрийн цахим хуудаснаа "Энэ мэс засалчийг "Сайн байна" гээд Монголын төр Гавьяат эмч цолоо, Төрийн соёрхлоо хүртээгээ биз дээ. Гавьяатын найраараа амь насыг нь олонтоо аварсан Ж.Хайрулла эмчийгээ ээжтэйгээ зэрэгцүүлээд суулгачихсан баяртай, жаргалтай байсан сан.
Тархины анхны хагалгаанд 12 настайдаа орж аврагдмагцаа хүний амь авардаг эмч болно, хиймэл гавлын ясаа насаараа эмчийн малгай доороо нуугаад амьдарчихна, асуудалгүй гэж шийдсэн хүү өнөөдөр 60 гарсан насандаа, эрсдэлтэй эрүүл мэндээ золиослон байж залуу эмч нараа, баг хамт олноо, энд хүргэсэн амжилтаа, улсын нүүр царай гэсээр яваад эцэст нь өөрөө шоронд өвчтэй хэвтэж байдаг.
Төр хичээл зүтгэл, амжилт, гавьяаг нь үнэлсэн. Одоо асуудал тулгарсан үед нь үнэн мөнийг нь олохыг хичээхгүй, шүүгчийн шийдвэр үнэн, зөв гарсан эсэхийг харахгүй, хянахгүй байх нь зөв юм уу. Шударга уу.
П.Батчулуун эмч амьгүй донорт гар хүрээгүй, хараа ч үгүй, мэс заслын өрөө рүү нь ороо ч үгүй. Эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулдаг төрийн байгууллагын нэгжийг бол удирдаж байсан. Тэр нэгж маш олон субъектийг уялдуулан холбож, систем үүсгэсэн. Тэр системд алдаа гарсан бол яагаад ганцхан энэ эмчийг буруутгаад, яллаад байгаа юм бэ гэж асуугаад байгаа юм. Эмчийн биеийн байдал тун хүнд байна. Турж эцсэн, сахар нь унаад, тамир нь тасраад байгаа. Төр түүнийг үнэлж, шагнасан шигээ, аврах цаг болжээ." хэмээжээ.








